Хоолны болон архины хордлогын дуудлага олон иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-03-02 11:13:39
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Сар шинийн өдрүүдэд Орхон аймгийн Цагдаагийн газарт 315 дуудлага ирсэнээс гэмт хэргийн шинжтэй 5 гомдол, мэдээлэл иржээ.

Үүнээс бусдын бие махбодод гэмтэл учруулсан 1, хулгайн 2, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын эсрэг 1 хэрэг бүртгэгдсэн байна. Мөн 72 хүн эрүүлжүүлэгджээ. Үүнээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 15 зөрчил илэрч архидан согтуурсаны улмаас биеэ авч явах чадваргүй 7 иргэнийг Цагдаагийн газар ар гэрт нь хүргэж өгсөн байна. Харин Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Түргэн тусламжийн төвд 204 дуудлага ирсэнээс зүрх судас, ходоод гэдэсний  хямрал болон хоолны, архины хордлогын дуудлага дийлэнх нь байна. Мөн авто болон ахуйн ослын 11 дуудлага иржээ.  

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ