Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын гарын бэлгийг гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/. Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр мэндэлсэн бяцхан иргэддээ Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат бэлэг илгээснийг өнөөдөр буюу 15-ны өдөр аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа гардуулан өглөө.
Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Сэлэнгэ аймагт хоёр охин, дөрвөн хүү мэндэлж, уудам дэлгэр Монгол орныхоо эзэн болон эцэг, эх, ах дүүсээ баярлуулсан байна. Сэлэнгэ аймагтаа бүл нэмэн мэндэлсэн эдгээр хүүхдүүдийн гурав нь Сүхбаатар суманд, хоёр нь Зүүнбүрэн суманд, нэг нь Сайхан сумын Номгон тосгонд төржээ.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ

ГОВЬ-АЛТАЙ: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн “Хурдан” клубыг байгуулна
8 цаг

СЭЛЭНГЭ: Хиагт хотын ерөнхий боловсролын сургуульд бага ангийн сурагчдыг суралцуулахаар боллоо
8 цаг