Аймгийн ОБГ-ын ахмадуудын баг шилжин явах цомын эзэд болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2017-03-17 23:20:39

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсад шинэ үеийн зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны 96 жилийн ой, Монгол цэргийн баярын өдрийг угтаж Сэлэнгэ аймаг дахь цэргийн болон цэрэгжүүлсэн байгууллагаас гавьяаныхаа амралтанд суусан ахмадуудынхаа дунд спортын наадмыг зохион байгууллаа.

Сүхбаатар сумын Ахмадын хорооноос зохион байгуулсан энэхүү наадам гар бөмбөг, шатар, билльярд, ширээний теннис, буудлага, ширээний шагайн наадгай зэрэг спортын 6 төрлөөр энэ сарын 15,16-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Ахмадуудын дунд зохион явагддаг уламжлалт энэхүү тэмцээний тэргүүн байрын шагналыг н.Сэлэнгэ ахлагчтай Онцгой байдлын газрын ахмадын баг хүртэж, алтан медаль, мөнгөн шагнал, аймгийн Ахмадын хорооны нэрэмжит шилжин явах цомын эзэд болсон байна. Харин удаах байрт Л.Баярбаатар ахлагчтай ХЦ-ийн 0101-р ангийн ахмадын баг, Ц.Баярсайхан ахлагчтай Цагдаагийн газрын ахмадын багууд тус тус шалгарчээ.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ