Ирэх сард Бөхийн өргөөнд үндэсний бөхийн 7 барилдаантай

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-03-29 13:58:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос дөрөвдүгээр сард Бөхийн өргөөнд зохион байгуулах үндэсний бөхийн барилдааны хуваарийг гаргасан байна.

Ирэх дөрөвдүгээр сарын 2-нд аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн ээлжит барилдаан болох бол 7-ны өдөр нийтийн Монгол шандастан болон өсвөр бөхийн барилдааныг уламжлал ёсоор зохион байгуулна.

Харин дөрөвдүгээр сарын 8-нд Ардчилсан намын баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаантай бол маргааш нь буюу 9-нд "Сонгинохайрханы хишиг" улс, аймгийн алдар цолтой чансаа өндөр 128 бөхийн барилдаан болно.

Дундговь аймгаас төрсөн аймгийн арслан цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх аймаг, цэргийн болон залуу 256 бөхийн ээлжит барилдааныг дөрөвдүгээр сарын 16-нд болох бол 23-нд Улсын гарьд цолонд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан зохион байгуулна.

Дөрөвдүгээр сарын хамгийн сүүлд Монгол Улсын арслан Ц.Бадамсэрээжидийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдааныг 30-нд зохион байгуулна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ