“Боко Харам”-ын халдлагын үеэр 20 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-10-22 12:48:20

РАБАТ. /TASS/. Хэт давруу үзэлтнүүдийн “Боко Харам” бүлэглэлийн босогчид Нигерийн зүүн хойд нутагт зэвсэгт халдлага үйлдэх үеэр наад зах нь 20 хүн амиа алдсан тухай Франс-Пресс агентлаг мэдээлжээ. 

Тус агентлагийн мэдээлснээр, хэт давруу үзэлтнүүд Борно мужийн Жингалт тосгоны ойролцоо явж байсан автомашины цуваанд халдсан байна. Босогчдыг гал нээх үеэр 20 хүн өртөж амиа алджээ.

Нигерийн хойд болон зүүн хойд нутагт үйл ажиллагаа явуулдаг лалын шашинтнуудын “Боко Харам” бүлэглэлийн босогчид мөн тус улсын хөрш Нигер, Камерун болон Чадад халдлага үйлддэг.

Тус бүлэглэл нь лалын халифт улс байгуулж, Нигери улс даяар шариатын дэглэм тогтоохыг оролдож байгаа юм. “Боко Харам” мөн энэ оны гуравдугаар сард террорист “Лалын улс” бүлэглэлд үнэнч тангараг өргөсөн билээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ