Батлан хамгаалах салбарын удирдлагуудад хариуцлага тооцохыг шаардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-04-17 12:31:27
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын бүлгээс Батлан хамгаалах салбарын удирдлагуудад хариуцлага тооцохыг эрх баригчдаас шаардлаа.

Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний хээрийн сургалтын төв буюу Тавантолгойд гранат дэлбэрч, хоёр цэрэг амиа алдсан хэрэг энэ сарын 11-нд гарсан. Түүнчлэн өнгөрсөн өвөл Зэвсэгт хүчний дугаар ангид алба хааж байсан цэргийг гадаа хэт удаан зогсоосны улмаас гар, хөл нь хөлдөж, тайруулсан тухай мэдээлэл ирсэн хэмээн УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэллээ.

Тэрбээр, “Эх орныхоо төлөө үнэнчээр зүтгэж буй цэргүүдийг эрүүл мэнд, амь насаараа хохирход хүргэж буй Батлан хамгаалах салбарын удирдлагуудад хариуцлага тооцохыг Засгийн газар болон УИХ дахь олонхын бүлгээс шаардаж байна” хэмээв.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ