Төрийн жинхэнэ албан хаагчийн 40 ажлын байрыг нээлттэй зарлалаа

Орон нутагт | Хөвсгөл
erdenechimeg@montsame.mn
2015-10-24 20:46:41

Хөвсгөл аймгийн төрийн албаны салбар зөвлөл хуралдаж сул ажлын байрны дэс түшмэлийн 10, туслах түшмэлийн 30 нийт 40 ажлын байрыг иргэдэд нээлттэй зарлалаа. 

Тус аймагт он гарсаар 6 сард төрийн албаны шалгалт авснаас хойш сул ажлын байр ихээхэн гарсан учраас төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтыг ирэх сарын 16-нд зохион байгуулахаар төлөвлөжээ. Зарлагдсан ажлын байранд Мөрөн суманд эрүүл мэндийн бодлого хариуцсан мэргэжилтэн, 18 сумын төрийн сангийн төлбөр тооцооны мэргэжилтэний орон тоо сул байгаа бөгөөд энэ сарын 30 хүртэл нөөцөд Мэргэжлийн хяналтын газарт 5 дэс түшмэлийн ажлын байр, Байгаль орчны газарт байгаль хамгаалагчийн 6 ажлын байрыг тус тус тавьжээ. Сүүлийн үед төрийн албаны шалгалтыг цахимаар авдаг болсон нь ямар нэгэн хэл ам дагуулахгүй ил тод болжээ.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ