Хөрөнгийн бирж 18 компанийн 50 мянга 394 ширхэг хувьцаа борлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2017-04-27 17:56:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар “I”, “II", “III" ангилалд бүртгэлтэй 18 компанийн 50 мянга 394 ширхэг хувьцаа арилжсанаас найман компанийн хувьцааны ханш өсчээ.
 
Харин есөн компанийн хувьцааны ханш буурч, нэг компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Тухайлбал, “Хөх ган"  компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 7.19 хувь буюу 3.96 төгрөгөөр өссөн байна. Ингэснээр тус компанийн нэгж хувьцаа 56 төгрөг болж байгаа юм. Харин "Монинжбар” компанийн ханш 6.67 хувь буюу 12 төгрөгөөр унаж, 168 төгрөг болжээ.
 
Мөн өдөр Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 891 ширхэг үнэт цаасыг 88 сая 56 мянга 660 төгрөгөөр боруулсан байна.
 
Ингэснээр "MSE ALL" индекс 837.98 нэгж болж 0.16 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 487 тэрбум 754 сая 992 мянга 771 төгрөг боллоо.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ