“Хүүхэд хөгжлийн ордон”-ны үйл ажиллагаанд ХНХЯ дэмжлэг үзүүлэхээр боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан-Уул аймаг дахь “Хүүхэд хөгжлийн ордон”-ыг “Орон нутгийн хөгжлийн сан” болон “Дэлхийн зөн” ОУБ-ын нийт 803,3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар уг ордон бариад байна. Тус ордны “Урлаг заал”, “Номын сан”-г “Дэлхийн зөн”-гийн 30-40 сая төгрөгөөр тохижуулах бол орон нутгийн сангийн хөрөнгө оруулалт 26 сая төгрөгөөр бусад тохижилтыг хийхээр болжээ.
Мөн энэ оныг дуусталх үйл ажиллагааны зардалд 50 гаруй сая төгрөг шаардлагатай байгааг ХНХЯ-ны дэд сайд С.Мөнгөнчимэг тус аймагт ажиллах үеэр аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат, НХХ-ийн дарга Б.Цасчихэр, ГБХЗХГ-ын дарга А.Амгалан болон бусад төлөөлөл газар дээр нь танилцуулснаар яамнаас тодорхой дэмжлэг авахаар боллоо.
Тус ордны бүтээн байгуулалтын ажлыг барилгын угсралт засварын “Минж Проперти” ХХК гүйцэтгэж байгаа бол ирэх тавдугаар сарын 11-нд нээлтээ хийхээр төлөвлөжээ. Уг ордны нийт талбайн хэмжээ нь 945 м2 бөгөөд “Соёл урлаг”, “Танин мэдэхүй”, “Зохино бүтээх урлан”, “Сонгодог болон ардын урлаг”, “Загвар дизайн”, “Илтгэх урлаг”, “Мэтгэлцээн”, “Амьдрах ухаан”, “Техник сэтгэлгээ” зэрэг хүүхэд багачуудын хүсэл сонирхолд нийцсэн хөгжлийн сургалт, дугуйлан, клубууд ажиллах юм гэж аймгийн ГБХЗХГ-ын дарга А.Амгалан дэд сайдад танилцууллаа.

Монгол Улсын “Хүүхдийн эрхийн тухай хууль”-д “Хүүхэд оюун ухаан, авьяас билиг, бие бялдар, ур чадвараа хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг авах” заалт, аймгийн “Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр”-т “Нийгмийн салбарын бодлого, менежмент, чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт”-ыг хэрэгжүүлэх үүднээс 2015 онд “Хүүхэд хөгжлийн ордон”-ы зураг төсвийг гаргаж байжээ.
Б.Норовсамбуу