Төвлөрсөн халаалтыг зогсоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-05-01 14:08:51
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн аж ахуй нэгж байгууллагууд, айл өрхийг ус дулаанаар хангадаг “Чандмань-Илч” орон нутгийн өмчит компани халаалт дулаанаа тавдугаар сарын 01-нээс эхлэн зогсоолоо.
Жил бүрийн тавдугаар сарын 01-нд тус компани халаалт дулаанаа зогсоож  ирэх өвлийн бэлтгэлийг хангахаар ажиллаж эхэлдэг. Зуны амралтын хугацаанд нийт 430 гаруй сая төгрөгийн  урсгал засвар, 300 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр төлөвлөжээ. Мөн халаалт дулааны тоног төхөөрөмжийн зарим технологийг шинэчлэх, автоматжуулах  ажлыг хийнэ.    
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ