Шугам сүлжээний худгуудын аюулгүй байдлыг шалгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-05-01 15:42:16
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан-Уул аймгийн Мэргэжлийн Хяналтын газраас эрхлэн  "Дэд бүтцийн хяналтад таны оролцоо" сарын аяны хүрээнд Дархан сумын нутаг дэвсгэрт хотын төв замын болон орон сууцны хорооллуудын дундах таггүй траншейнээс урьдчилан сэргийлэх зорилгоор шалгалт хийжээ.
Шалгалтыг ус, дулааны шугам сүлжээ бүхий Дархан Дулааны сүлжээ ТӨХК, "Дархан-Ус суваг" ХК, “Мэдээлэл холбоо сүлжээ” ТӨХК-уудтай хамтарч инженерийн шугам сүлжээний худгуудад хамтарсан үзлэг хийхэд дулааны 560, холбооны 775, цэвэр усны 560, бохир усны 600 худаг хамрагджээ. Шалгалтаар нийт 51 худгийн таг стандартын шаардлага хангахгүй байгааг илрүүлж газар дээр нь 15 худгийн тагийг шинээр солиулж бусад гэмтэлтэй худгуудыг яаралтай засварлах үүргийг холбогдох эзэмшигч байгууллагад өглөө гэж аймгийн МХГ-ын Байгаль орчин, Хөдөлмөрийн хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч Б.Оюунтуяа ярилаа.
                                                                                                                                                     Б.Норовсамбуу
Холбоотой мэдээ