“МИАТ”-ийн лавлах утас 24 цагийн турш ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани зорчигч үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийг нэмэ зорилгоор мэдээллийн 333-999 дугаарын лавлах утсаа 24 цагийн ажиллагаатай болов.
Тодруулбал, энэ сарын 01-ний өдрөөс эхлэн тус байгууллагын мэдээллийн ажилтнууд 24 цагаар ажиллаж нислэгийн хуваарь, үнэ тариф, тасалбар, захиалга зэрэг мэдээллийг зорчигч үйлчлүүлэгчдэд түргэн шуурхай өгч ажиллаж байна.
2017 оныг үйлчилгээний чанарыг сайжруулах жил болгон зарлаад байгаа тус компанийн хамт олон чанартай үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг ийнхүү шат дараатай эхлүүлж байгаа аж.

Ж.Болор