Хөвсгөл аймгийн 20 суманд хуурайшилт их байгаагаас өвс ургамал гандаж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-06-07 14:53:03
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн нийт нутаг дэвсгэр гантай байгаа бөгөөд 23 сумын 20 сум нь нэн хуурайшилттайн улмаас өвс ургамал ургасан нь эхнээсээ хатаж гандаж эхэлсэн байна. Энэ нь шинэ гарсан төл болон төллөсөн эх малд сөргөөр нөлөөлж цаашид өвлийг өнтэй давахад хүндрэл учирч болзошгүй гэж үзэж байгаа ажээ.
Иймээс гарсан төл болон нийт мал сүргийг таргалуулахын тулд оторт явж бэлчээр ургац сайн газарт явах шаардлагатайг аймгийн Хөдөө аж ахуйн газраас анхааруулж байгаа гэнэ.
Хөвсгөл аймгийн хэмжээнд 1 сая 900 мянга гаруй толгой эх мал төллөхөөс 1 сая 400 гаруй мянган толгой мал буюу 80 хувь нь төллөж, төл бойжилт 90 хувьтай байна. 

 
Б.Гантуяа 

 
Холбоотой мэдээ