Усны ослоор дөрвөн хүн амиа алджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-06-13 16:42:59
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт 2017 он гарсаар эхний 6 сард усны ослоор нийт дөрвөн хүн нас баржээ. Эдгээр тохиолдол нь бүгд иргэдийн өөрсдийнх нь болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй бөгөөд өвөл 12-р сард Тэрхийн цагаан нуурт гарсан ослоор хоёр, нөгөө нь Төвшрүүлэх сумын урд хэсэгт байх хиймэл нууранд өнгөрөгч 05-р сарын 31-ны өдөр 2 хүн амиа алджээ.

2016 онд Архангай аймагт усны ослоор 5 хүн амиа алдсан байдаг байна.

Дулааны улиралд Онцгой байдлын албанд ирдэг дуудлагын дийлэнхийг гол усны ослын дуудлага эзэлдэг байна. Иргэдийн санамсар болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаар осол гарч байгааг аймгийн ОБГ-аас мэдээлж, иргэдэд байнгын мэдээлэл зөвлөгөө өгч байгаа аж.

Улсын хэмжээнд энэ сарын 5-ны байдлаар 9 аймгийн 15 сум, нийслэлийн 3 дуурагт нийт 17 удаагийн усны осол гарч, 20 хүн амь насаа алджээ.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ