Архангай аймагт 1300 гаруй сурагч шалгалт өгч байна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2017-06-14 14:56:01
Архангай /МОНЦАМЭ/. Өнөөдөр элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар эхэллээ. Архангай аймгийн хэмжээнд  2016-2017 оны хичээлийн жилд 12 дугаар ангийг нийт 1291 сурагч төгссөн бол урд оны төгсөлтийн хүүхдүүдтэй нийт 1315 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгнө. Шалгалт Эрдэнэбулган сумын лаборатори 1-р сургууль дээр болж байгаа бөгөөд 12.00 цагт шалгалт өгөх бүх хүүхдүүд Монгол хэл, бичгийн шалгалтандаа орлоо. Дараа нь сурагчид мэргэжил сонголтын 10 хичээлийн шалгалтыг хуваарьт өдрөөрөө өгнө өө.

Архангай аймагт элсэлтийн ерөнхий шалгалтыг авахад Улаанбаатараас хоёр хянагч ирсэн ба аймгийн хянагч багшаар 64, зохион байгуулагч 8, аймгийн БСУГ-аас 10 гэсэн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын нэг онцлог нь Монгол, Англи, Орос хэлний сонсох даалгавартай бөгөөд шалгалт авах техникийн бүх нөхцөлийг бүрдүүлжээ.

ЭЕШалгалт энэ сарын 14, 15, 17, 18-ны өдрүүдэд болно. Журын дагуу хэвийн явж байгааг аймгийн БСУГ-аас мэдээлж байна. 

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ