Уран бичлэгийн сургалт болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-06-20 11:45:09
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг даргын “Нийгэм эдийн засгийг хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэл"-д туссан “Хос бичигтэн” дэд хөтөлбөрийн хүрээнд Монгол бичгийн “Бийрэн болон уран бичлэг”-ийн 10 хоногийн сургалтыг Баянхонгор хотноо зохион явуулж байна. Сургалтыг аймгийн ЗДТГ, аймгийн ИТХ, Боловсрол соёл урлагийн газар, Нийтийн номын сан Улаанбаатар хотын “Котта арт” студитэй хамтран хийж байгаа юм.
Тус сургалтад сум, байгууллага тус бүр нэг хүнийг хамруулж байгаа бөгөөд цаашид уран бичлэгийг байгууллага, сум орон нутагтаа түгээн дэлгэрүүлэх ажлыг тухайн хүмүүс зохион байгуулах аж. Сургалт энэ сарын 24 хүртэл үргэлжилнэ.
Сонирхуулахад, Сургалтыг Бууцагаан сумын харьяат Батсайханы Сувдаа удирдан явуулж буй бөгөөд тэрээр “Монголын сайхан бичигтэн 2014” уралдааны дэд байр, “Уран бичлэг 2014” уралдааны тэргүүн байр, “Монголын сайхан бичигтэн 2015” уралдааны тэргүүн байрт тус тус шалгарч байсан. Мөн Б.Сувдаа нь Баянхонгор аймгийн Нийтийн номн сантай хамтран “Арга билэг” бие даасан үзэсгэлэнгээ 2016 онд гаргасан чадварлаг уран бичээч юм байна.
                                                                                                                                                                      Б.Мөнхзул
Холбоотой мэдээ