“Амжилтын од” медалийн эздээр шилдэг 87 хүүхэд тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-06-21 06:35:10
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын хурлын зааланд Төв аймгийн шилдэг 87 хүүхдүүд энгэрээ “Амжилтын од” медалиар мялаалгав. Хүүхдүүдийн шагналыг орон нутгийн удирдлагууд өнөөдөр гардуулан өгсөн юм.

Улс, аймгийн чанартай 20 гаруй тэмцээн уралдаануудаас 40 гаруй медаль хүртсэн шилдэг 87 сурагч хүүхдүүдэд “Амжилтын од” медалийг аймгийн Засаг дарга Ж.Батжаргал болон ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл тэргүүтэй аймгийн удирдлагууд гардуулж өгөв. Ёслолын арга хэмжээний үеэр авьяаслаг сурагчид найз нар, хүрэлцэн ирсэн зочдод урлагийн тоглолтоор бэлэг барив. 

Хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, авъяас чадварыг нээн хөгжүүлэхэд анхаарч буй явдал чухал бөгөөд хүүхдэд чиглэсэн үйл ажиллагааг явуулахад гол анхаарлаа хандуулна гэдгээ аймгийн засаг дарга Ж.Батжаргал онцолсон юм. 

Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ