АНУ-ын армийнхан Сирийн дроныг сөнөөжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /VOA/. Сирийн өмнөд нутагт Башар Асадын дэглэмийг баримтлагч хүчнийхний зэвсэглэсэн дрон буюу нисгэгчгүй нисэх аппаратыг АНУ-ын армийнхан харван унагаажээ. Дроныг харван устгасны улмаас АНУ болон Сирийн Ерөнхийлөгч Б.Асадын засгийн газар ба түүний холбоотон Орос хоорондын харилцаа хурцдаж болзошгүй байна.
АНУ-ын армийн мэдэгдсэнээр, “дайсагнасан үйлдэл” гаргасных нь дараа уг дроныг “F-15” сөнөөгч нисэх онгоцноос пуужингаар харван унагасан байна. Тодруулбал, лалын босогчдын “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэж буй АНУ тэргүүтэй эвслийн цэргийн хуаран руу ойртох үед нь дроныг устгасан аж.
Америкийн цэргүүд энэ сарын 8-нд дээрхтэй ижил дроныг устгаж байсан юм.
Мөн өнгөрсөн долоо хоногийн ням гарагт Сирийн байлдааны нисэх онгоцыг АНУ-ын тал харван унагаасан билээ.
АНУ тэргүүтэй эвслийн хүчнийхэнтэй хамтран ажиллаж буй Курдын хүчнийхний байрлалын ойролцоо тэсрэх бөмбөг хаясан учир уг онгоцыг устгасан гэж АНУ-ын арми мэдэгдэж байв.
Харин Сирийн онгоцыг харван унагаасныг “олон улсын хуулийг зөрчсөн хэрэг” гэж Оросын тал тодорхойлсон юм.

Г.Доржханд