“Эрд Сүлж” ХХК баяжмалын шуудай үйлдвэрлэлтээ хоёр дахин нэмэгдүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-07-14 17:22:39
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх Эрд Сүлж компани зэсийн баяжмалын шуудай үйлдвэрлэх үйл ажиллагаагаа хоёр дахин нэмэгдүүллээ.
Тус компани өөрийн дотоод нөөц боломжоо ашиглан үйлдвэрийн байраа өргөтгөснөөр хүчин чадлаа нэмэгдүүлж  сард 12-18 мянган ширхэг уут оёх төдийгүй 40 ажлын байрыг шинээр бий болгов. Өмнө нь сард зургаагаас найман мянган ширхэг баяжмалын уут оёж байжээ.
Үйлдвэрийн өргөтгөлийн нээлтэд “
Эрдэнэт үйлдвэрХХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал буюу Ерөнхий инженер Д.Эрдэнэцогт, Эдийн засгийн асуудал хариуцсан дэд захирал Ж.Эрдэнэбилэг нар оролцож, үйлдвэрлэлийн өртөг зардлыг бууруулахад өндөр үр ашиг өгөх үйлдвэр нээгдэж буйд талархлаа илэрхийлсэн юм.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ