Сууц өмчлөгчдийн холбоодын ажлыг сайжруулахаар өргөтгөсөн уулзалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-03 16:44:27

Дархан-Уул аймгийн ИТХ, Дархан хотын Захирагчийн ажлын алба хамтарч СӨХ-дын ажлыг эрчимжүүлэх, СӨХ-дын удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн ажлыг сайжруулах, иргэдийн чиг хандлагыг өөрчлөх зорилгоор “Сууц өмчлөгчдийн холбоодын ажлыг сайжруулах тухай” өргөтгөсөн уулзалт зохион байгуулж явууллаа.

Уулзалтад аймгийн Засаг дарга А.Энхболд, Захирагчийн албаны дарга Р.Батжаргал нар болон сумдын Засаг дарга, ЗДТГ-ын мэргэжилтэн, багийн ИНХ-ны дарга, Засаг дарга, СӨХ-дын Дархан салбар зөвлөл, Инженерийн шугам сүлжээний байгууллагуудын холбогдох мэргэжилтэнүүд оролцлоо. Мөн үеэр нийтийн зориулалттай орон сууцны ашиглалтын өнөөгийн байдал, улсын болон орон нутгийн төсвөөр хийгдсэн ажлууд, орон сууцуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. “Нийтийн зориулалттай орон сууцны өвлийн бэлтгэл үндсэндээ хангагдсан. Гэвч зарим СӨХ-дын хариуцдаг орон сууцны орцны цонх шиллээгүй онгорхой, зоорийн сокл жижиг гэгээвч нь таглагдаагүй орцны хаалга нь эвдэрхий зэрэг бэлтгэл дутуу хангасныг баримтаар нэр зааж яриад энэ сарын 10 хоногт багтааж засч  дуусгахыг үүрэг болгож байна” гэж Захирагчийн албаны дарга н.Батжаргал ярилаа.

                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ