О.Баасанхүү: Намайг МАХН-аас хөөтөл би гарахгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-аас хөөх шийдвэр гарсан талаар мэдээлэл зарим хэвлэлээр гарч эхлээд байна. Харин тэрбээр энэ асуудлаар өөрийн цахим хуудсаар дамжуулан тайлбар хийлээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ талаар “Компаниас гарах амархан байх. Улстөрийн нам бол олон нийтийн байгууллага. Улс төрийн нам хамтын шийдвэртэй, хариуцлагатай, шударга, ёсзүйтэй байх ёстой. Үүнийг ярихаар намын эсрэг, намын даргын эсрэг үзэлтэн болдог юм байх. Намаас хөөсөн эсэх талаар надад ямар нэг мэдээлэл алга. Манай намын даргын худ фэйсбүүкээр тодорхой хэдэн зүйл бичсэн байсан. Нэг зүйл огт таалагдаагүй нь миний аавыг доромжилсон байсан. Намайг МАХН-аас хөөн хөөтөл нь би гарахгүй. Харин намаа өөрчилнө, шинэчилнэ, цоо шинэ үзэл баримтлалаар нь явуулна. Намыг шинэчлэх, өөрчлөх тухай ярихаар урвагч болдоггүй. Нам гэдэг лидерт биш, үзэл баримтлалд суурилсан байх ёстой” гэсэн юм.

Мөн тэрбээр “МАХН ойрын үед хоёр зүйлд анхаарал хандуулах ёстой. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн өөрчлөлтөд анхаарах ёстой. Үндсэн хуулийн өөрчлөлтийн зургаан бүлэг, 30 орчим заалтын 30 хувийг би хувьдаа дэмжиж байгаа. Хоёрдугаарт, намынхаа бүтэц зохион байгуулалтыг өөрчилж, гаднаас цус сэлбэг ёстой. Гуравдугаарт аливаа шүүмжлэл нь арга барилтайгаа хамт байх ёстой” гэв.
Н.Туяа