Египетээс 2000 жилийн тэртээд хамаарах 3 булш олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
dorjkhand@montsame.mn
2017-08-16 12:44:22
КАИР. /AP/. Археологичид Египетийн өмнөд нутгаас 2000 жилийн тэртээд хамаарах гурван булш олж илрүүлжээ.

Булшнуудыг нийслэл Каир хотоос өмнө зүгт орших Миня мужийн Аль-Камин аль-Сахрави гэдэг газар хийсэн малтлагын үеэр гаргаж  ирсэн байна.

Археологичдын багийн ахлагч Али Аль-Бакру хэлэхдээ “Нэг булшинд нь эрэгтэй, эмэгтэй хүн ба өөр өөр насны хүүхдүүдийн яс байна” гэв.

Судлаачдын үзэж буйгаар, эдгээр булш нь томоохон хотын оршуулгын газрын нэг хэсэг байж магадгүй.

Тус улсын Эртний үнэт дурсгалууд судлалын яамнаас өчигдөр гаргасан мэдэгдэлд “Малтлагын ажил үргэлжилж байна. Археологичид илүү олон нууцыг тайлахаар ажиллаж байна” гэжээ.

Энэ газарт 2015 оноос малтлага хийж эхэлсэн гэнэ.
Г.Доржханд
Холбоотой мэдээ