Л. Пүрэвсүрэн сайд АСЕМ-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭАзи, Европын уулзалт (АСЕМ)-ын Гадаад хэргийн сайд нарын 12 дугаар уулзалт Люксембургийн Их Гүнт Улсад 11 дүгээр сарын 5-ны өдөр эхэллээ.
“АСЕМ: Тогтвортой, аюулгүй ирээдүйн төлөө хамтын ажиллагаа” сэдвийн дор хоёр өдөр үргэлжлэх энэхүү хуралдаанд Гадаад хэргийн сайд Л. Пүрэвсүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
ОХУ, БНХАУ, БНФУ, БНСУ, ХБНГУ, БНЭУ, Европын Холбоо, АСЕАН зэрэг Ази, Европын гишүүн нийт 53 орноос Гадаад хэргийн сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргын түвшинд тус хуралдаанд оролцож байгаа нь энэхүү арга хэмжээний ач холбогдлыг харуулж байна. Ирэх онд АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг эх орондоо хүлээн авах манай улс арга хэмжээний гол зочдын нэг болж байгаа юм.