Умард Солонгос гурван баллистик пуужин харвалаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ПХЕНЬЯН. /Yonhap/. Умард Солонгос ойрын зайн тусгалтай гурван баллистик пуужинг өнөө өглөө Япон тэнгис рүү харван туршсан боловч туршилт амжилтгүй боллоо АНУ болон Өмнөд Солонгосын эх сурвалжууд мэдэгдлээ.
Умард Солонгосын Ганвон аймгаас хөөргөсөн пуужингууд 250 км зам туулжээ.
Өнгөрсөн сард тив алгасах баллистик пуужин харваснаанаас хойш Пхеньян АНУ-ын эзэмшлийн Гуам арал руу пуужингууд харвана гэж сүрдүүлсээр байсан билээ.
Гэхдээ энэ удаад Пхеньян Гуам эсвэл АНУ-ын эзэмшлийн ямар нэгэн нутаг дэвсгэр рүү пуужинг чиглүүлэн харвасангүй гэж АНУ-ын Номхон далайн командлал мэдэгдэв.
АНУ болон Өмнөд Солонгос хамтарсан сургуулилт хийх бүрт Умард Солонгос эсэргүүцэж, пуужингийн туршилт хийдэг билээ.
Өмнөд Солонгосын БХЯ мэдэгдэхдээ “Орон нутгийн цагаар бямба гарагийн үүрийн 06:49 цагт эхний пуужинг харвасан” гэв.

Г.Доржханд