Д.Трамп Лондонд террорист халдлага болсонтой холбогдуулан АНУ-ын хилээр нэвтрэх хязгаарлалтыг чангатгана гэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН./ТАСС/. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп лалын улс орнуудын иргэдийг АНУ-ийн хилээр нэвтрүүлэхгүй байх тухай өмнө нь тавьсан хоригоо чангатгах шаардлагатай байгаа тухай мэдэгджээ. Энэ тухай Лондоны метронд лхагва гарагт террорист халдлага болсны дараа Д.Трамп өөрийн “твиттер” хуудсандаа мэдээлжээ.
“АНУ-д нэвтрэх хориг нь хавьгүй их өргөн, хатуу чанга мөн илүү тодорхой байх ёстой, гэтэл ингэх нь улс төрийн хувьд зохисгүй гэдэг чи юу гэсэн үг вэ” хэмээн тэр бичжээ.
“Бид “Лалын улс” террорист бүлэглэлтэй хийх тэмцэлд сүүлийн есөн сарын хугацаанд Барак Обамагийн Засаг захиргааны найман жилтэй харьцуулахад томоохон дэвшил гаргасан, тийм болохоор ёсчирхоод байлгүй түрүүлж явах хэрэгтэй байна” гэж Д.Трамп үзэж байгаа ажээ.
Үүнээс өмнө баасан гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Лондоны метронд дэлбэрэлт болсонтой холбоотойгоор терроризмтой хийх тэмцлээ хангалттай хэмжээнд чангатгаж чадахгүй байна гэж Их Британийн эрх баригчдыг шүүмжилсэн юм.

О.Барс