Москва хотын нэгэн худалдааны төвд эмх замбараагүй байдал үүсэв

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2017-09-22 14:29:23
Москва /МОНЦАМЭ/.Москва хотын нэгэн худалдааны төвд олныг хамарсан эмх замбраагүй байдал үүсэн таван хүн шархдан эмнэлэгт хүргэгджээ. 
Тодруулбал энэ сарын 20-нд “Москва” худалдааны төвд талбай түрээслэгч Таджикистан улсын иргэн түрээсээ цагтаа төлөөгүйгээс болж худалдааны төвийн хамгаалагчид зодуулжээ. Харин нутаг нэгтнүүд нь түүний зодуулахыг зүгээр хараад зогсож чадалгүй эмх замбраагүй байдал үүсгэсэн байна.
 Үүссэн эмх замбраагүй байдлын үеэр цагдаагийн албан хаагчид худалдааны төвийн ойролцоо цугларсан дундад ази төрхтэй 250 орчим хүнийг баривчлан сатуулжээ. Сатуулагдсан хүмүүсийн дийлэнх нь ОХУ-д хууль бусаар оршин суугаа Таджикистан улсын иргэд бөгөөд худалдааны төвийн удирдлагуудтай уулзахаар олноороо цугларсан аж.
 “Харамсалтай нь бид ийм зүйл болж өнгөрсний дараа л шилжилт хөдөлгөөний асуудлыг авч хэлэлцдэг. Манай улсын хувьд Европын орнуудын адил хууль бусаар ажил эрхлэгчдээ хянаж чадахаа болилоо. Өнөөдөр тэд ингэж авирлалаа, маргааш яахыг хэн ч мэдэхгүй” хэмээн ОХУ-ын Төрийн Думын үндэстний асуудал эрхэлсэн хорооны орлогч дарга Михаил Старшинов онцлов.
 
Эмх замбраагүй байдал бүрэн намжаагүй байгаа учир “Москва” худалдааны төвийн орчимд цагдаагийнхан өндөржүүлсэн байдалд ажиллаж байна.
Л.Нандиа
Холбоотой мэдээ