Усанд осолдох шахсан дөрвөн хүний амийг аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2017-09-28 17:48:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 27-ны өдрийн 18 цагт Хэрлэн голд автомашинтайгаа суусан, усанд осолдох гэж байна гэсэн дуудлагаар НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн ахлах дэслэгч Д.Ганболд захирагчтай 4-р салаа ажиллаж дөрвөн хүний амийг аварчээ.

Тус дүүргийн иргэн Ч /32 настай/ найз иргэн Б, ихэр охидын хамт /9 настай / Рajero-60 маркийн автомашинтай Согоот гэх газар руу айлд очихоор гарамгүй газраар гол гатлах гэж байгаад 50 метр орчим урссан байна. Улаан эрэг гэх газрын 7-р худгийн цүнхээлд автомашин нь усанд далд орж, өөрсдөө автомашин дээрээ гарсан байсныг тус хэлтсийн бүрэлдэхүүн шуурхай ажиллан иргэдийг болон автомашиныг уснаас татаж гаргасан байна.

Иргэд цаг, зам товчлох зэргээр автомашинтай гол ус гаталж эрсдэлд өртөх тохиолдол гарсаар байна. Иймд иргэд гол ус гатлахдаа баталгаатай зам, гүүр, гарамаар зорчиж аюулгүй байдлаа хангахыг НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс сэрэмжлүүлж байна.

Ж.Болор
Холбоотой мэдээ