“Спэйс-Экс” компани пуужингаар хот хооронд зорчигч тээвэрлэхээр төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
dorjkhand@montsame.mn
2017-10-02 15:17:47
ВЕНА. /Эн-Эйч-Кэй/. Америкийн сансрын хөлөг, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Спэйс-Экс” компани дэлхийн хотуудын хооронд пуужингаар зорчигчид тээвэрлэхээр төлөвлөж байна.

Японы “Эн-Эйч-Кэй” телевизийн мэдээлснээр, саяхан Австри улсад болсон олон улсын сансар судлалын бага хурлын үеэр “Спэйс-Экс” компанийн захирал Элон Муск энэ тухай мэдэгджээ.

Дээд тал нь 27 мянган км/ц хурдлах хүчин чадалтай зөөгч пуужингаар зорчигчид бүхий сансрын хөлөг аялуулна гэж тэрбээр хэлсэн байна.

Түүний энэ төлөвлөгөө ажил хэрэг болбол Нью-Йоркоос Шанхай хотод хүрэхэд 39 минут, Токиогоос Лос-Анжелес хотод хүрэхэд 32 минут, Нью-Йоркоос Парист хүрэхэд ердөө 30 минутын хугацаа орох юм.

“Спэйс-Экс” энэ санаагаа хэрэгжүүлж эхэлбэл хүмүүс нисэх онгоцны ердийн суудалд суухтай адил үнээр пуужингаар аялах боломжтой болох аж.

Мөн тус компани дахин ашиглах боломжтой пуужингаар Ангараг гараг руу 2022 оноос туршилтаар хүн илгээж эхлэхээр төлөвлөж байгаа гэнэ.
Г.Доржханд
Холбоотой мэдээ