Төгсөгчид төрөлх сургуульдаа чийрэгжилтийн өрөө байгуулж өгөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын Дөрөвдүгээр бүрэн дунд сургуулийн хамт олон өөрсдийн хүчээр бие бялдар чийрэгжүүлэлтийн өрөөг байгуулж, ашиглалтад орууллаа. Ингэснээр тус сургуулийн багш ажилчид амралт чөлөөт цагаараа алжаал ядаргаагаа тайлах боломжтой болов.
Тус сургуулийг 2016-2017 онд төгссөн төгсөгчид, сургуулийн захиргаа, сургуулийн Үйлдвэрчний хороо хамтран тус өрөөг тохижуулжээ. Нийт дөрвөн сая гаруй төгрөг зарцуулсан өрөөний тохижилтын ажлыг сургуулийн захиргаа аж ахуйн хамт олон гардан гүйцэтгэсэн.Цонхны хөшгийг хүртэл өөрсдийн гараар оёсон байна. Цаашид өрөөгөө илүү тохижуулж орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах ажлыг үе шаттайгаар хийнэ хэмээн Сургуулийн захирал Д.Баттулга хэлэв.

Т. Одончимэг