Гэмт хэрэг өссөнөөс шүүгчдийн ачаалал ихэсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-10-13 14:38:47
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Монгол Улсын шүүхийн шүүн таслах ажлын 2017 оны гуравдугаар улирлын дүн мэдээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан танилцуулав. Шүүн таслах ажлын дүн мэдээгээр шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн тоо, түүн дотроо эрүүгийн хэрэг 29 хувийн өсөлттэй, хүн амь, хүчирхийллийн гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй байна. Үүний улмаас шүүхийн бүх шатанд шүүгчдийн ачаалал нэмэгдэж, зарим шүүхэд шүүгчийн орон тоог нэмэх шаардлага тулгарсныг ч мэдээллийн үеэр онцоллоо.

    Монгол Улсын шүүхийн шүүн таслах ажлын тайланг хагас, бүтэн жилээр танилцуулдаг байсан. Энэ удаад гуравдугаар улирлын тайланг танилцуулах болсон шалтгаан нь 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, процессийн хуулиудыг шинээр мөрдөж эхэлсэн. Өнгөрсөн гурван сарын хугацаанд эдгээр хуулийн үр нөлөө, ямар байсныг хуваалцах зорилгоор энэхүү хэвлэлийн бага хурлыг зарласан гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан онцлов. 

    Тэрбээр "Шинэ хуулиуд мөрдөж эхэлсэнтэй холбогдуулаад шүүхээр шийдэгдсэн хэргийн тоо өсч, шүүхийн ачаалал нэмэгдэж байна. УИХ-аас шүүгчийн орон тоог 700 гэж баталсан байдаг. Монгол Улсын хэмжээнд одоогоор 520 шүүгч маш өндөр ачаалалтай ажиллаж байгаа. Тиймээс цаашид шүүгчийн орон тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Шүүхийн тэмдэгтийн хураамжаар шүүх жилдээ 15-20 тэрбум төгрөгийн орлогыг төрийн санд оруулдаг.

    Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиуд хэрэгжиж эхэлснээр шүүхийн ачаалал өсч, шүүгчийн орон тоог нэмэгдүүлэх шаардлага бий болоод байгааг хууль тогтоогчдын болон төсөв батлагчдын анхааралд хүргэх нь зүйтэй. Сүүлийн гурван жил дараалан шүүхийн төсөв байнга буурч байгаа. Гэтэл хэрэг жилээс жилд 10 орчим хувиар өсөөд байна. Тиймээс УИХ-аар төсөв хэлэлцэж байгаа энэ цаг үед шүүхийн төсвийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх, шүүгчдийн тоог нэмэх зайлшгүй шаардлага бий болоод байгааг энэ удаагийн хэвлэлийн бага хурлаар сэтгүүлч та бүхнээр дамжуулан хүргэхийг хүссэн юм” гэлээ. 

Ж.Батсайхан

    Монгол Улсын шүүхийн шүүн таслах ажлын тайланг хагас, бүтэн жилээр танилцуулдаг байсан. Энэ удаад III улирлын тайланг танилцуулах болсон шалтгаан нь 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, процессийн хуулиудыг шинээр мөрдөж эхэлсэн. Өнгөрсөн гурван сарын хугацаанд эдгээр хуулийн үр нөлөө, ямар байсныг хуваалцах зорилгоор энэхүү хэвлэлийн бага хурлыг зарласан гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан онцлов. 

    Тэрбээр "Шинэ хуулиуд мөрдөж эхэлсэнтэй холбогдуулаад шүүхээр шийдэгдсэн хэргийн тоо өсч, шүүхийн ачаалал нэмэгдэж байна. УИХ-аас шүүгчийн орон тоог 700 гэж баталсан байдаг. Монгол Улсын хэмжээнд одоогоор 520 шүүгч маш өндөр ачаалалтай ажиллаж байгаа. Тиймээс цаашид шүүгчийн орон тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Шүүхийн тэмдэгтийн хураамжаар шүүх жилдээ 15-20 тэрбум төгрөгийн орлогыг төрийн санд оруулдаг.

    Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиуд хэрэгжиж эхэлснээр шүүхийн ачаалал өсч, шүүгчийн орон тоог нэмэгдүүлэх шаардлага бий болоод байгааг хууль тогтоогчдын болон төсөв батлагчдын анхааралд хүргэх нь зүйтэй. Сүүлийн гурван жил дараалан шүүхийн төсөв байнга буурч байгаа. Гэтэл хэрэг жилээс жилд 10 орчим хувиар өсөөд байна. Тиймээс УИХ-аар төсөв хэлэлцэж байгаа энэ цаг үед шүүхийн төсвийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх, шүүгчдийн тоог нэмэх зайлшгүй шаардлага бий болоод байгааг энэ удаагийн хэвлэлийн бага хурлаар сэтгүүлч та бүхнээр дамжуулан хүргэхийг хүссэн юм” гэлээ. 

Холбоотой мэдээ