600 шахам мянган төгрөгийн торгууль төлөөд газраа өмчилж ав гэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-11-13 13:59:28

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 300 гаруй айл Булган аймгийн Орхон сумын газарт амьдарч байна.

2003-2007 онд хийгдсэн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссанаар тухайн хэсэг нь Орхон аймгийн нутаг байжээ. Гэтэл 2008 онд хоёр аймгийн дунд хилийн цэсийн маргаан үүссэн бөгөөд энэ үед Геодези зураг зүйн газраас мэргэжилтнүүд ажиллаж тухайн хэсэг нь Булган аймгийн Орхон сумын нутаг гэсэн дүгнэлт гаргажээ. Уг дүгнэлт гарах үед тухайн хэсэгт  Баян-Өндөр сум 100 орчим айлд хашааны газар олгосон байжээ.

Гэтэл өнөөдрийн байдлаар энэ газарт 300 гаруй айл байна. Үүний  200 нь Булган аймгийн Орхон сумын нутагт зөвшөөрөлгүй буусан гэсэн үг юм. Тиймээс Орхон сумын Газрын албанаас эдгээр айлуудыг зөвшөөрөлгүй буусан гэсэн үндэслэлээр 576 мянган төгрөгөөр торгохоор болжээ. Торгуулиа  төлсөн тохиолдолд газраа өмчилж ав гэсэн шаардлага тавьжээ.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ