Тэмээний баяр болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-11-13 14:06:59

“Орогийн хүрэн-2015” тэмээний баяр энэ сарын 19, 20-нд Баянхонгор аймгийн Богд сумд болохоор болжээ.

Тус баяртай холбогдуулан аймгийн БСАЖГ-аас Баянхонгор аймагтай танилцаж, баяр үзэх аяллын маршрут гаргажээ. Улаанбаатар хотоос хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаанд оролцох боломжтой аж.

Баянхонгор аймгийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор аймагт ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, үйлчилгээ болоод аялах нөхцөл бололцоог сайжруулах олон ажил тусгагджээ. Үүнд аялал жуулчлалын Эвент арга хэмжээ буюу 1000 тэмээний баяр, Дөрвөн түмэн сарлагийн баярыг хамтран зохион байгуулж жуулчдыг оролцуулах ажил тусгагдсан байсан юм. Дөрвөн түмэн сарлагийн баярыг Эрдэнэцогт суманд 8 дугаар сард хийсэн бол ийнхүү Тэмээний баярыг энэ сард хийхээр болсон байна.

Тус арга хэмжээний хүрээнд аялал жуулчлалын бүтээгдэхүүн үзмэрүүдэд очих замын тэмдэглэгээг хийх, аялалын шинэ бүтээгдэхүүн, маршрутыг гаргах зорилгоор танилцах аялал зохион байгуулагдах аж. 

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ