Намар цаг ирсэн дохиог тэнгэр хангай мэдүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙЭнэ сарын 17-ноос эхлэн Монголын хөх тэнгэр, эх газрын эрс тэс уур амьсгалын ид шидийг үзүүллээ.
Наймдугаар сарын 16- 17-нд шилжих шөнө гэнэт сэрүүсэж уулаараа цас, тал хөндийгөөрөө цас бороо холилдон орж, 18-19-нд сэрүүсэн аадар бороо шаагив. Тэгвэл, 20-ны өглөөнөөс бүртийх ч үүлгүй цэлмэж нар төөнөж эхэллээ. Ямар ч атугай үргэлжилсэн найр наадам даншгийг зогсоож намар цаг ирсэн гэдэг дохиог тэнгэр хангай нийтэд мэдрүүллээ.
Л.Булган
Сэтгэгдлүүд