Ромын пап Мьянмарын удирдагчтай уулзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЕЙПЬИДО. /Киодо/. Ромын пап Фрэнсис Мьянмарын удирдагч Ан Сан Су Чи-тэй мягмар гарагт буюу өчигдөр уулзжээ.
Японы “Киодо” агентлагийн мэдээлснээр, Ромын пап болон Ан Сан Су Чи хоёр өчигдөр Мьянмарын нийслэл Нейпьидо хотод уулзсан байна. Дэлхий нийтийн анхаарлыг ихэд татаж буй Мьянмарын үндэстний цөөнх болох лалын шашинт рохинжачуудын асуудлыг уг уулзалтын үеэр Ромын пап шууд хөндөөгүй байна. Пап хэлэхдээ “Нийгмийн гишүүн бүрийн эрх ашгийг хамгаалж, хүндэтгэвэл Мьянмарын ирээдүй гэрэлтэй, амар тайван байх болно” гэжээ.
Үндэстний цөөнх болох рохинжачуудыг цэргийн хүчээр “цэвэрлэх ажиллагаа”-гаа зогсоо гэж олон улс Мьянмарын удирдагч бөгөөд Нобелийн Энх тайвны шагналт Ан Сан Су Чи-д шахалт үзүүлсээр байгаа юм. Ан Сан Су Чи ч Ромын паптай уулзах үеэрээ рохинжачуудын тухай дурдаагүй байна.
Энэ оны наймдугаар сарын сүүлчээр Мьянмарын Ракхайн мужид есөн цагдааг хөнөөсөн хэрэг гарсан билээ. Эдгээр цагдааг рохинжа босогчид хөнөөсөн гэж Мьянмарын аюулаас хамгаалах хүчнийхэн үзэж, босогчдын эсрэг цэргийн ажиллагаа явуулах болсон юм. Үүний улмаас 600 мянга гаруй энгийн номхон рохинжа хүн хөрш Бангладеш руу дүрвээд байна. АНУ тэргүүтэй улс орнууд болон НҮБ Мьянмарын аюулаас хамгаалах хүчнийхний явуулж буй ажиллагааг “үндэстний цөөнхийн цэвэрлэгээ” гэж үзэж байгаа юм.
Мьянмарын Засгийн газар улс төрийн шалтгаанаар энэ үндэстний цөөнхийн тухай дурдахдаа “рохинжа” гэсэн нэр томъёог ашиглахаас зайлсхийдэг юм. Учир нь Мьянмар рохинжачуудыг “хууль бус цагаачид” бөгөөд “бенгал хүмүүс” гэж үздэг байна.

Г.Доржханд