Мөрөн сум төсвийн тодотгол хийж 23 сая төгрөг хэмнэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-17 17:38:22

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдаан болж 2015 оны төсвийн тодотгол хийж 23 сая 17 мянга 100 төгрөг хэмнэжээ. Төсвийн тодотголд төсөвт байгууллагуудын төсвөөс зохих хэмжээний хасалт хийсэн байна.

Тухайлбал Мөрөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал 330,5 мянган төгрөг, Засаг даргын тамгын газар 4 сая гаруй, Хот тохижилт үйлчилгээний төв 27 сая, сум дундын ойн анги ойжуулалтаас 855,7 мянган төгрөгийг тус тус хасчээ.

Харин орон нутгийн хөгжлийн сангаас зорилтот хөрөнгө оруулалтаар 899000 нэмэлт тодотгол, халамжийн сан ахмад настанд үзүүлэх хөнгөлөлтөнд 10 сая, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх хөнгөлөлтөнд 20 сая, амьжиргааг дэмжих нөхцөлт мөнгөн тэтгэмжинд 25 сая төгрөгийг тус тус  төсөв дээр нэмэлт тодотгол хийхээр баталлаа.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ