Булганыхан волейболын аваргаа тодрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2015-11-17 17:43:55

Булган аймгийн волейболын аварга шалгаруулах намрын тэмцээн  амжилттай болж өндөрлөлөө.

Тэмцээнд эрэгтэй эмэгтэй 8 баг оролцлоо. Хасвуу группын нэрэмжит тус тэмцээний  эрэгтэй төрөлд спортын мастер А.Ханддорж ахлагчтай БТСГазрын баг тэргүүн байр, спортын мастер Г.Ариунболд ахлагчтай “Булган Хонгор-Агро” баг хоёрдугаар байр, спортын мастер н.Өлзийбат ахлагчтай Сэлэнгэ сумын баг гуравдугаар байрыг эзэлсэн бол эмэгтэй төрөлд с/м Д.Оюунбилэг ахлагчтай ХГБХХэлтсийн баг тэргүүн байрыг эзэлж, с/м н.Энхцэцэг ахлагчтай “Булган Хонгор-Агро” баг хоёрдугаар байр, н.Ууганцэцэг ахлагчтай нэгдүгээр сургуулийн баг гуравдугаар байрыг тус тус эзэллээ. Тэмцээний шилдэг холбон тоглогчоор нэгдүгээр сургуулийн н.Ууганцэцэг, нэгдүгээр сургуулийн н.Болдбаатар, шилдэг хамгаалагчаар Булган Хонгор-Агро багийн Б.Одонсувд, Сэлэнгэ багийн Булган, шилдэг довтлогчоор ХГБХХэлтсийн багийн с/м Д.Пүрэвсүрэн, Булган Хонгор-Агро багийн с/м Д.Даваасамбуу, шилдэг давуулагчаар Булган Хонгор-Агро багийн Г.Ариунболд, нэгдүгээр сургуулийн Сувд-Эрдэнэ, шилдэг тэгш тоглогчоор Булган Хонгор-Агро багийн н.Мөнх-Од, Булган Хонгор-Агро багийн Б.Одончимэг нар шалгарсан байна.

Тэмцээний хаалтын үеэр аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат нийт тамирчдад баяр хүргэн цаашдаа гар бөмбөгийн спортыг дэмжиж ажиллахаа амаллаа.

П.Батням

Холбоотой мэдээ