Томуугийн дэгдэлт их байгааг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 14:41:15

Сүүлийн үед дэгдэж буй томуу, томуу төст өвчнөөр 0-4 насныхан илүү өвчилж байна. БОЭТ-ийн амбулаторийн үзлэгийн гурван хувийг уг өвчин  эзэлж байна.

Ялангуяа 15 хүртэлх насны хүүхдүүд томуу, томуу төст өвчнөөр өвчилж байгаа тул эцэг эхчүүд хүүхдүүдээ анхаарахыг Эрүүл мэндийн газраас зөвлөлөө.

Томуу, томуу төст өвчин нь 10-4 дүгээр сар хүртэл дэгддэг. Уг өвчнөөр ямар ч насныхан өвчлөх магадлалтай бөгөөд дахин, дахин хүрэх эрсдэлтэй юм. Иймд Эрүүл мэндийн газар урьдчилан сэргийлэх тарилгыг 15 мянган төгрөгөөр хийж байгаа гэлээ. 

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ