АНУ Өмнөд Солонгост пуужин худалдана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГВАШИНГТОН. /Yonhap/. Хөлөг онгоц эсэргүүцэх “Harpoon Block II” пуужинтай шумбагч хөлөг онгоцыг дагалдах тоног төхөөрөмжийн хамт Өмнөд Солонгос худалдаж авах саналыг АНУ хүлээн авсан тухай тус улсын Батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагааны агентлаг мэдэгдлээ.
Ойролцоогоор 110 сая долларын үнэтэй, 19 “UGM-84L Harpoon Block II” пуужин, “Block II”-ийн шинэчлэх 13 иж бүрдлийг худалдах АНУ-ын Төрийн департаментийн шийдвэрийг уг мэдэгдлийг хийхээс нэг өдрийн өмнө Конгресст уламжилсан гэж агентлаг мэдээлсэн байна.
Ерөнхий гүйцэтгэгч нь Боинг компани байх ажээ.
“БНСУ одоо байгаа “Harpoon” пуужинд сэлбэлт хийж, “Harpoon Block II” пуужинг хэрэглэхээр төлөвлөж байна. БНСУ “Harpoon Block II” пуужинтай болсноор одоо байгаа зэвсгийн нөөцийг гүйцээж, тус улсын тэнгисийн цэргийн байлдааны чанар бүс нутгийн одоогийн үндсэн үзүүлэлтийг хангана” гэж бичсэн байна.
Холбоотон орны аюулгүй байдал, батлан хамгаалахын зүй ёсны хэрэгцээг хангах АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зорилт, гадаад бодлогод уг пуужингийн худалдаа хувь нэмрээ оруулах юм.
Х.Аминаа