Төрийн банкны гүйцэтгэх захирлаар Г.Дөлгөөнийг томилов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
183@montsame.mn
2018-01-17 15:07:25
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Төрийн банкны ТУЗ-ийн хурлын шийдвэрээр тус банкны Гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнг чөлөөлж оронд нь Г.Дөлгөөнийг томилжээ.
Г.Дөлгөөн нь МУИС-ийн олон улсын эдийн засагч, Люксембургийн Их сургуулийг банк, санхүүгийн магистр зэрэгтэй төгсчээ. Тэрбээр Монголбанкны нягтлан бодогч, Хяналт шалгалтын газарт ахлах хянан шалгагч хүртэл банкны салбарт нийт 8 жил ажилласан. Мөн дэлхийн санхүүгийн төв гэгддэг Люксембургийн томоохон хөрөнгө оруулалтын сан болох “Шродерс”-т ажиллаж туршлага хуримтлуулжээ. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Хөгжлийн банкинд дэд захирал бөгөөд Эрсдлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар ажиллаж байв. Төрийн банк нь 70 захирлынхаа тоог 30-аар цөөлөөд байгаа юм. Тэрбээр 2005-2008 онд МУИС-ийг олон улсын эдийн засагч, бакалавр, 2013-2015 онд Люксембургийн их сургуулийг банк, санхүүгийн магистраар төгсжээ.
 
 
Ж.Батсайхан
Холбоотой мэдээ