Мал эмнэлэг, малын гаралтай бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй сэдэвт хэлэлцүүлэг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-01-19 14:06:22
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханбогд суманд мал эмнэлэг, малын гаралтай бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй сэдэвт хэхэлцүүлэг боллоо. 
УИХ-ын нэгдсэн чуулганы 2017 оны 12-р сарын 19-ны өдрийн хуралдаанаар “Малын генетик, нөөцийн тухай хууль” батласан бөгөөд энэ хууль 2018 оны 6-р сарын 1-ээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм. Хуулинд сумдад малын эрүүл мэндийн нэгж байгуулахаар заасан байгаа юм.
Ханбогд сумын хувьд энэ хууль гарахаас өмнө Малын эрүүл мэндийн сум дундын нэгдсэн төвийг барьж ашиглалтанд хүлээн авсан анхны сум билээ. Иймээс ч ту
с сумын МЭМТөвийг сум дундын биш бүсийн хэмжээнд ажиллуулах санал ч гарч байгаа юм. Сумын МЭМТөвийн тусламж үйлчилгээг стандартын түвшинд хүргэх, малын эрүүл мэнд, малын гаралтай бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлэх зорилготой хэлэлцүүлэгт мэл эмнэлэг үржлийн тасгийн дарга, эмч нар, мэргэжилтэн, нөлөөллийн бүсийн малчид оролцлоо. Уг хэлэлцүүлгийг Дорнод Политехник коллеж, "Сүбүтэй майнинг сервис" ХХК санаачлан, Ханбогд сумын ЗДТГ, Оюутолгой ХХК-ийн Орон нутгийн хэлтэс, ХААИС-ийн Мал эмнэлгийн сургууль хамтран зохион байгуулсан юм. Мал эмнэлгийн тасламж, үйлчилгээ түүнд тавигдах стандарт, малын гаралтай бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй, хяналт, малчны хөдөлмөр зохион байгуулалт зэрэг сэдвүүдийн хүрээнд мэдээлэл өгч, санал солилцлоо.
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ