“Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал болов

Монголын мэдээ | Улс төр
gantuya@montsame.mn
2015-11-20 15:27:21

Яам, агентлагийн удирдлагуудтай сар бүр хийдэг “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хуралд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, дэд дарга Г.Ганболд нар оролцож, төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт, өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан үүрэг даалгавар өглөө.  

Хууль тогтоомж болон Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн талаар  ЗГХЭГ-ын Хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Х.Оюунцэцэг, УИХ-ын 2015 оны 41 дүгээр тогтоолоор баталсан “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийн биелэлтийн талаар Сангийн яамны Макро эдийн засгийн бодлогын хэлтсийн дарга Н.Отгонбаяр нар мэдээлэл хийлээ.

ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт яам, агентлагийн удирлагуудад хууль тогтоомжийг хэрэгжүүлж, тайлагнах ажлыг эрс сайжруулах, Засгийн газраас гаргах журмуудыг цаг алдалгүй боловсруулж батлуулахад анхаарах шаардлагатайг санууллаа. 2015 онд шинээр батлагдсан хуулиудын заалтыг хэрэгжүүлэх дүрэм журмын төслийг боловсруулах ажлын явцын тайланг гарган энэ сард багтаан ЗГХЭГ-т ирүүлэхийг үүрэг болгосон байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

 

Холбоотой мэдээ