Дорноговийн тогооч тавдугаар байрт шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-22 11:30:13

Арваннэгдүгээр сарын 14-нд Улаанбаатар хотод болсон улсын аварга  тогооч шалгаруулах тэмцээнд Дорноговь аймгийн МСҮТ-ийн нийтийн хоол, нарийн боовны багш Б.Болорцэцэг тавдугаар байрт шалгарчээ.

Тэрээр аймаг, нийслэлээс шалгарсан 32 тогоочтой өрсөлдөн нарийн боов, нийтийн хоолны чиглэлээр шүүгч,  үзэгчдийн таашаалд нийцсэн хоол бэлтгэн үзүүлж ийнхүү эхний тавд шалгарсан байна. Улсын аварга шалгаруулах уралдаанд нийт 21 аймаг, гурван хотын 130 гаруй тогооч, оролцсон бөгөөд орчин үеийн монгол, Ази, Европ хоолноос гадна сургууль, цэцэрлэг, эмнэлгийнхоол, нарийн боов, багийн тэмцээн зэрэг зургаан төрлөөр шилдгүүдээ тодруулсан аж.

Х.Эрдэнэбулган

 

 

 

 

Холбоотой мэдээ