Хөвсгөлийн төв талбайд АН-ын гишүүд, дэмжигчид жагслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-02-01 21:40:33
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Ардчилсан намаас  улс орон даяар байгуулж буй улс төрийн тайван жагсаал цуглаан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хотгойдын баатар Чингүнжавын талбайд зохион байгууллаа.
Аймгийн төв талбайд жагсагчид “Хонхны дуу”  эгшиглүүлэн жагсаж, төрийн удирдлагуудад хандан “Ард иргэдийнхээ амьдралыг харж, үзэж байж амьдралд нийцэх бодит шийдвэр гаргаач. Ард түмэн чинь татвар, үнийн хөөрөгдөл, ажилгүйдэл зэргээс болж туйлдаж байна. Ар гэрээ тэжээхийн тулд олон залуус гадаадад гарч, орон гэр салж, өвчин эмгэг тусч, өрийн дарамтанд орж байна. Цаашид Хөвсгөлийн Ардчилсан намын зүгээс өнөөдрөөс эхлэн иргэдийнхээ сайн сайхны төлөө тууштай тэмцэх болно” гэдгийг Хөвсгөл аймгийн Ардчилсан намын дэд дарга Т.Отгонцэцэг хэлж байлаа. Тус арга хэмжээнд Ардчилсан намын удирдлагууд болон сум бүрийн төлөөлөл, Мөрөн сумын иргэдийн төлөөлөл оролцлоо.

Б.Гантуяа 
Холбоотой мэдээ