Тахиа жилийн шилдгүүдээ шалгаруулж, алдаршуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас улиран одож буй тахиа жилдээ улс, тивийн тэмцээн наадамд, амжилт бүтээл гаргаж хоймор нутгаа дуурсгасан алдартнуудаа алдаршуулан хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр Улсын их баяр наадмын азарганы уралдаанд Халиун азарга нь хоёр удаа түрүүлсэн Монгол Улсын манлай уяач Т.Болдбаатар, Улсын их баяр наадамд түрүүлсэн Монгол Улсын Арслан Ц.Содномдорж, Дэлхийн 3 удаагийн аварга ОУХМ Г.Угалзцэцэг, Монгол Улсын гавьяат багш хэмээх эрхэм цол хүртсэн “Эрдмийн далай” сургуулийн захирал Д.Цогтоо, Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртсэн Уртын дууч Б.Мөнхбаатар нарт талархал илэрхийлэн цалин цагаан мөнгөн дээр Хөвсгөл нуурын усыг алтаар дүрсэлсэн “Хөвсгөлийн хүндлэл” шагналыг хүртээлээ.
Энэхүү арга хэмжээ орон нутагт анх удаа зохион байгуулагдсан бөгөөд энэ үеэр улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан, хоймор нутгаас төрөн гарсан урлагийн алдартнуудын тоглолт боллоо.

Б.Гантуяа