ЕХ фермерүүдэд тусална
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБРЮССЕЛЬ. /ВВС/. Европын Холбоо /ЕХ/ сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, ялангуяа, сүү үйлдвэрлэгчдэд санхүүгийн тусламж үзүүлнэ.
ЕХ-ны гишүүн улсуудын хөдөө аж ахуйн сайд нар өчигдөр Бельгийн нийслэл Брюссель хотод уулзжээ. Хурал болж байсан газрын гадаа 4000 орчим фермер тусламж дэмжлэг үзүүлэхийг шаардан жагсаж байсантай холбогдуулн аюулгүй байдлыг чангатгасан аж.
Сайд нар 500 сая евро буюу 560 сая орчим долларын тусламжийг фермерүүдэд нэн даруй үзүүлэхээр тохиролцжээ.
Украины хямралтай холбогдуулан хориг арга хэмжээ авсных нь хариуд ОХУ Европын улсуудаас сүү, сүүн бүтээгдэхүүн импортлохыг хориглосон болон БНХАУ-ын эдийн засгийн үзүүлэлт буурч байгаа нь Европын фермерүүдэд хүнд цохилт болж байгаа билээ.
Сүүний үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс 25 хувиар буурчээ.
Г.Доржханд
Сэтгэгдлүүд