Булганд тогоочийн мэргэжлийг ганц л МСҮТ-ээр олгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-11-23 16:09:52

Улаанбаатар хотоос “Эрдмийн титэм” сургалтын төв олон үндэстний тогоочийн хос мэргэжил олгох, мэргэжил дээшлүүлэх сургалтаа Булган аймагт хичээллүүлж эхэллээ.

Хоолыг бэлэн материал ашиглан 5 – 8 минутанд хийх арга, хоол чимэглэх урлаг зэрэг олон төрлийн хоолыг хэрхэн амт чанартай хийхийг зааж сургах юм байна. Мөн ТВ хичээл үзүүлэх ба дадлагын хоолны материал үнэгүй ажээ. Хичээлийг хоол судлалын мастер багш н.Сүнжидмаа заана. Төлбөр 360 мянгаас 50 хувь хямдарч, 180 мянган төгрөгөөр Булган аймгийнханд мэргэжил олгохоор боллоо. Сургалтын төгсгөлд хоолны үзэсгэлэн гаргаж, тогоочийн үнэмлэх олгоно.

Булган аймагт үйл ажиллагаа явуулдаг Булганхангай МСҮТ – д л хоолны анги байдаг. Энэ ангид тогооч мэргэжлээр мэргэшүүлж төгсгөдөгөөс өөр дамжаа байдаггүй.

П.Батням

Холбоотой мэдээ