"Тэмээний баяр"-ыг албан ёсоор цуцаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-02-21 20:05:29
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт 21 дэх жилдээ зохион байгуулах гэж байсан монголын хамгийн ууган гэж хэлэгддэг "Тэмээний баяр" арга хэмжээг албан ёсоор цуцалж байгаагаа мэдэгдлээ.
Ирэх сарын 6, 7-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байсан уламжлалт уг арга хэмжээг 
 малын гоц халдварт өвчин гарсан гэсэн үндэслэлээр хорио цээр тогтоосон аймгийн Онцгой Байдлын Газрын шийдвэрийг цуцлах боломжгүй юм байна.  "Гайхамшигт говь " АЖХолбооноос мэдэгдэхдээ салбарынхаа яам, аймгийн ЗДТГазарт албан ёсоор хүсэлт өгөөд ч энэ шийдвэрийг цуцлуулж чадаагүйдээ тус арга хэмжээд ирэхээр төлөвлөж захиалгаа өгсөн бүх аялагч, жуулчдаасаа уучлал хүсье гэлээ.
Өмнөговь аймгийн зүүн бүсийн сумдад цагаан зээрээс шүлхий өвчин илэрсэн тул мал амьтаны шилжилт хөдөлгөөн болон мал оролцсон баяруудыг хориглосон юм. 
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ