Сэлэнгэ сумын сургууль бохирын шугаманд холбогдсон 00–той боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-11-25 10:52:20

Монголын үүрэн хлбооны тэргүүлэгч Мобиком корпораци 2014 оноос эхлэн “Сумдын сургуулийн ариун цэвэр эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах төсөл” – ийг санаачлан хэрэгжүүлж байна. 

Энэхүү төслөө ДЗМОУБ болон орон нутгийн засаг захиргаатай хамтран гүйцэтгээд 2 дахь жилтэйгээ золгож байна. Уг төслийн 2 – р үе шатанд Булган аймгийн Сэлэнгэ сумын сургуулийн 00 болон гар угаах газар хамрагдаж, цэвэр дулаан, бохирын шугаманд холбогдсон бие засах газартай боллоо. Ингэснээр гэдэсний өвчин, гепатитын халдвар, ханиад томуу зэргээс сургууль даяараа сэргийлээд зогсохгүй хүүхдийн сурах эрмэлзлэлийг нэмэгдүүлэхэд тус дөхөм болно гэж үзэж байна.

 П.Батням

Холбоотой мэдээ