“Алтжин” группийн ерөнхий захирал Г.Алтанг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
183@montsame.mn
2018-03-15 11:52:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/ “Алтжин” группийн ерөнхий захирал Г.Алтанг шалгаж байгааг албаныхан үгүйсгэсэнгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас тодруулснаар  нийслэлийн Прокурорын газар болон АТГ-аас Г.Алтанд холбогдох хэргийг шалгаж байгаа, түүнийг одоогоор баривчилж, хорих ажиллагаа явуулаагүй байгаа бөгөөд АТГ-аас Ш.Батхүүгийн хэрэгт холбогдуулан гэрчээр дуудаж, мэдүүлэг авахаар болсон байна. Ш.Батхүү нь Олон-Овоотын ордод хийсэн хөрөнгө оруулалт нь бүтэлгүйтсэн учир “Стандарт" банкнаас авсан зээлээ төлж чадаагүйгээр барахгүй 2013 оны долдугаар сард өөрийн “Жаст" группийн дампуурлыг зарлах үеэрээ  “Олон овоот гоулд” компаниа бизнесийн хамтрагч Г.Алтанд шилжүүлж байжээ. Үүнтэй холбогдуулан шалгаж байгаа бололтой.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ