БНСУ-ын эмч нар үзлэг хийж зөвлөгөө өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunzaya@montsame.mn
2018-03-17 14:15:31
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монгол Улс БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны 28 жилийн ойн хүрээнд Солонгос Улсын Элчин сайдын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран олон талт үйл ажиллагааг эхлүүлээд байна. Тэгвэл энэ хүрээнд БНСУ-ын Кванжү хотын “Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг”, “Эхэн” сантай хамтран туршлага солилцох өдөрлөг, эрүүл мэндийн үзлэгийг  зохион байгууллаа.

Тус өдөрлөгөөр Кванжү хотын “Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг”, “Эхэн” сангийн хамтарсан 20 гаруй сайн дурын эмч нарын баг  гурван төрлийн үзлэг оношлогоог 100 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй  хийж, зөвлөгөө өглөө.

 
Холбоотой мэдээ